С.Оюун огцорвол УИХ-ын дарга болон нөгөө дэд дарга огцрох уу? (2005.01.11)

A- A A+
С.Оюун огцорвол УИХ-ын дарга болон нөгөө дэд дарга огцрох уу? (2005.01.11)

С.Оюун огцорвол УИХ-ын дарга болон нөгөө дэд дарга огцрох уу?(2005.01.11)

УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийг бүрэлдүүлж байсан гишүүд өчигдөр даваа гаригт гэнэт хуралдаж, УИХ-ын дэд дарга С.Оюуны албан тушаал болон эвслийн цаашдын хувь заяаны талаар ярилцаад УИХ-ын даргад албан бичиг илгээхээр болжээ гэж “Өдрийн сонин” /¹008/ мэдээлжээ. Энэ бичгийн агуулга нь хэрвээ УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвсэл тарсан, уг бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга нь огцрох ёстой юм бол зөвшилцлийн дагуу томилогдсон УИХ-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Д.Лүндээжанцан нар мөн огцрох ёстой гэсэн утгатай аж.

Түүнчлэн УИХ-ын дэд дарга С.Оюуныг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд эвслээс сонгогдсон гишүүд оролцохгүй байхаар тогтсон бололтой.