УИХ-ын орлогч дарга С. Оюун: Де журе Эвсэл тарсан мэт боловч, де факто тараагүй

A- A A+
УИХ-ын орлогч дарга С. Оюун: Де журе Эвсэл тарсан мэт боловч, де факто тараагүй

УИХ-ын дэд дарга С. Оюун: Де журе Эвсэл тарсан мэт боловч, де факто тараагүй

Өчигдөр 2005 оны 1-р сарын 11-нд УИХ-ын дэд дарга С. Оюун МҮТ-ийн шууд ярилцлагад оролцохдоо: "Эвсэл "де журе" тарсан мэт боловч, "де факто" авч үзвэл тараагүй.

Улс орны хувь заяатай холбоотой гол гол асуудлууд дээр бодлогын зөрөөгүй атлаа эвслийн нам хоорондын зөрчлөөс болж Эвсэл тарахад хүрэх нь тун харамсалтай, хариуцлагагүй хэрэг. Үүнээс болж УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа саатах ёсгүй, харин ч тогтвортой ажиллах ёстой гэж би боддог. Энэ улс төрийн тодорхой бус байдлаас болоод төлөвлөсөн чухал арга хэмжээ, гадны оролцоотой төслүүд, хандивлагчдын тусламж хэрэгжиж эхлэхгүй, хүлээзнэсэн байдалд байна. Хандивлагчид байдлыг ажиглан харж байна" гэж хэлэв.