С.Оюун энэ долоо хоногт УИХ-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө (2005.01.17)

A- A A+
С.Оюун энэ долоо хоногт УИХ-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө (2005.01.17)

С.Оюун энэ долоо хоногт УИХ-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө (2005.01.17)

УИХ-ын дэд дарга С.Оюун УИХ-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухайгаа мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр УИХ-ындэддаргынүүрэгтажлаасхувийнөргөдөл гарган чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан олон нийтэд зориулж энэхүү мэдэгдлийг хийсэн аж.

Тэрбээр ийнхүү өргөдлөө өгөх болсон шалтгааныхаа талаар тайлбарлахдаа, улстөрчдийн хоорондын тэмцэлд биш, харин нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудад мөн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд анхаарлаа төвлөрүүлж тогтвортой ажиллах боломжийг төр, засагт олгохын тулд хариуцлагыг эрхэмлэдэг улстөрчийн хувьд УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх боллоо гэж мэдэгджээ.

ИЗ-БНН анхнаасаа ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө үр ашигтай үйл ажиллагаа явуулах чадвартай Засгийн газрыг бүрдүүлэх, түүнийг тогтвортой ажиллуулахын төлөө байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан. Олон түмэн ч үүнийг хүсч байгаа. Олон түмний хүсэл зориг нь улстөрч бидний хувьд үйл ажиллагааны эрхэм удирдамж байх ёстой гэж би итгэдэг гээд санаачилга энэ зарчимд захирагдсан гэжээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт өргөдлөө УИХ-ын даргад өгчээ. УИХ энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаараа С.Оюуныг дэд даргаас чөлөөлөх бололтой.