Улс төрийн ойлгомжгүй байдлыг цэгцэлсний дараа УИХ-ын намрын чуулган завсарлана (2005.01.18)

A- A A+
Улс төрийн ойлгомжгүй байдлыг цэгцэлсний дараа УИХ-ын намрын чуулган завсарлана (2005.01.18)

Улс төрийн ойлгомжгүй байдлыг цэгцэлсний дараа УИХ-ын намрын чуулган завсарлана (2005.01.18)

УИХ-ын ээлжит чуулган ажлын 50 хоног хуралдаад завсарлахаар хуулинд заасан байдаг бөгөөд энэ хугацаа хэдийнэ өнгөрсөн ч УИХ-ын чуулган үргэлжилж байгаа юм. Намрын ээлжит чуулганыг нэгдүгээр сарын 21-нд буюу энэ баасан гаригт завсарлуулахаар төлөвлөөд байсан ч “Эх орон-Ардчилал” эвсэл тарснаас үүдсэн улстөрийн ойлгомжгүй нөхцөл байдлыг цэгцлэн төр, засгийн тогтвортой байдлыг бүрдүүлсний эцэст завсарлах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүд үзсэн гэж “Зууны мэдээ” сонин /¹14/ мэдээлжээ. Тэрчлэн УИХ-ын чуулганыг нэгдүгээр сарын 28-нд завсарлуулах байх хэмээн МАХН-ын удирдлагууд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдсэн байна.