МАХН хэнтэй хамтран ажиллахаа тунгаан бодож байна (2005.01.18)
МАХН-ын удирдлага өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ ийнхүү мэдэгджээ. Тус намын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “Улстөрийн нөхцөл байдал бидний таамагласнаас илүү эрчимтэй өрнөж байна. Хэнтэй хамтран ажиллавал төр, засаг тогтвортой, хариуцлагатай байх вэ гэдгийг бодож, хамгийн зөв хувилбарыг сонгох болно хэмээн мэдэгджээ.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлснээс үзэхэд УИХ-д хамгийн олон суудалтай намын хувьд МАХН-д УИХ дахь Ардчилсан нам, Эх орон-МАШСН, ИЗ-БНН, аль эсвэл бие даагч болон БНН-ын аль нэгтэй нь эвсэх боломж байгаа бөгөөд 100 хувь биш юмаа гэхэд хамгийн олонхид нийцэх тэр гарцыг МАХН сонгох ажээ.
Өдөр тутмын сонинуудын мэдээлж байгаагаас үзэхэд УИХ дахь Ардчилсан нам, ИЗ-БНН, Эх орон-МАШСН-ын 20 гаруй гишүүн хамтран тогтвортой хөгжлийн төлөө нэгдмэл бүлэг байгуулах санал гаргаж хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт МАХН-ын дарга Н.Энхбаярт хүргүүлсэн бололтой.