2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тов чуулган завсарлахаас өмнө тодрох бололтой (2005.01.18)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг энэ долоо хоногт зарлах гэж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ийм шийдвэр гаргасан гэнэ хэмээн “Ардын эрх” сонин /¹11/ мэдээллээ.
Лахгва гаригт товлогдсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ажээ хэмээн тус сонин мэдээлсэн байна.