Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй (2005.01.19)
Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах асуудлыг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан боловч хойшлуулж,.ирэх долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх бололтой гэж “Өдрийн сонин”-д мэдээлжээ. Хойшлуулсан шалтгаанаа тус байнгын хорооны дарга С.Батболд өчигдөр хуралдсан байнгын хорооны хурлын үеэр тайлбарлахдаа,нэгд байнгын хороогоор хэлэлцэх асуудал олон байгаа тул ирэх долоо хоног хуртэл хойшлуулсан, хоёрт, Сонгуулийн ерөнхий хорооноос төсөл эцэслэж ирээгүй гэсэн байна. Удахгүй УИХ-ын намрын чуулган завсарлах тул уг асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулганы хуралдааныг зарлан хуралдуулах магадлалтай байгааг С.Батболд дарга дурджээ.