Төрийг тогтвортой байлгах хуульзүйн ганц гарц бий гэж УИХ-ын Тамгын газрын дарга Н.Лувсанжав үзэж байна (2005.01.19)

A- A A+

УИХ-д үүсээд байгаа асуудлыг улстөрчид янз бүрээр тайлбарлаж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав хууль зүйн талаас нь тайлбар хийсэн байна.

УИХ-ын тухай хуулийн 21.1-дэх заалт бол сонгуулийн дараа УИХ өөрийгөө зохион байгуулах үед нам, эвсэл хэрхэн бүлэг байгуулах талаар тодорхой заасан. Энэ заалтад гарааны эхэнд бүлэг байгуулах талаар заасан байгаа болохоос явцын дунд суларсан гишүүд бүлэг байгуулах талаар байхгүй. Харин аль нэг бүлгээс гарсан гишүүн өөр нэг бүлэгт элсэн орох талаар мөн хуулийн 21.3-т тодорхой заасан. Энэ утгаар УИХ-д ганцхан МАХН-ын бүлэг албан ёсоор байна. Энэ бүлэгт нэгдэн орох асуудал нээлттэй гэж УИХ-ын Тамгын газрын дарга Н.Лувсанжав тайлбарлажээ. Төрийг тогтвортой байлгах хууль зүйн ийм л ганц гарц байна гэж тэрбээр тэмдэглэн хэлжээ.

Хуульд шинээр бүлэг байгуулах асуудал байхгүй. Анхнаасаа сонгуульд эвсэл болж орж, тэндээсээ сонгогдсон. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн 19.2-т хатуу зааж өгсөн байдаг гэж тэрбээр мэдэгдээд экс эвслийн гишүүдийг бие даагч биш сул гишүүд хэмээн нэрлэсэн байна. Хуулийг өөрчилж тухайн байдалд тохируулах нь гишүүдийн эрх гэж мөн дурджээ.