Худалдаа, хөгжлийн банкнаас гаргасан алтны тойм мэдээг толилуулж байна (2005.01.19)
2004 оны сүүлээр 16 жилийн рекорд 456.00 унц/доллар хүрсэн алтны ханш 2005 он гарсны дараа тасралтгүй уналаа. Энэхүү уналтад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд ялангуяа валютын захаас ихээхэн хамааралтай байгаа нь голлох хүчин зүйл болсон. 2004 оны эцсээр нэлээдгүй суларсны эцэст долларын ханш олон улсын валютын зах зээл дээр голлох валютуудын эсрэг есч эхэлсэн юм. Энэ нь он гармагц Америкийн сангийн сайд ноён Жон Снеүийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой билээ. Тэрээр хэлэхдээ Америк ойрын хугацаанд төсвийн алдагдлаа бууруулж чадах бөгөөд "хүчтэй доллар" бол Америкийн үндсэн зорилт байх болно гэсэн. Нөгөө талаас зах зээл дээрх цэвэр худалдан авсан алтны хэмжээ нэлээд их болоод байсан нь уналтыг түргэтгэх үндэс болсон юм. Хамгийн сүүлийн байдлаарх буюу нэгдүгээр сарын 11-ны байдлаарх СОМЕХ бирж /Нью Йоркийн таваарын бирж/ дээр цэвэр арилжааны зорилгоор худалдан авсан алтны хэмжээ буурч 114 тонн хүрээд байна. Харин Нью-Йоркийн хувьцааны бирж дээрх алтны санд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өсч 142 тонн болсон байна. Бирж дээрх цэвэр худалдан авсан алтны хэмжээ нэг долоо хоногийн дотор 113 тонноор буурсан нь алтны ханшид богино хугацаанд эерэг нөлөө үзүүлэх болно. Мөн алтны санд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ шинэ он гарсаар 40 гаруй тонноор нэмэгдсэн нь чамлахааргүй үзүүлэлт болоод байна. Энэхүү алтны сангийн хувьцааг худалдан авах замаар биет алтанд хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа юм.
График шинжилгээ
Спот үнэ |
Доод |
Дээд |
30 өдрийн дундаж |
Тулгуур |
Тааз |
421,50 |
416,15 |
427,35 |
433,90 |
420/415/411 |
425 |
411 төвшин дээр байгаа урт хугацааны ессөн трендийн тулгуур голлох тулгуур болоод байна. Мөн ойрын өдрүүдэд 100 өдрийн дундаж энэхүү төвшинтэй давхцах төлөвтэй байгаа. Дээшээ 425-ийг сэтлэхэд нэлээд бэрхшээлтэй болоод байгаа тул энэ нь ойрын хугацааны тааз тевшин болж байна. Ерөнхийдөө эхний ээлжинд 415, хэрэв энэхүү төвшин дээр тогтож чадахгүй бол 411 хүрсэний дараа эргээд өсөх боломжтой.
2005 онд
Хэдийгээр дэлхийн голлох гүрнүүдийн эдийн засгийн гүйцэтгэл сайн байгаа боловч тэдгээрт бүтцийн чанартай, шийдвэрлэхэд бзрхшээлтэй хүндрэлүүд оршиж байгаа. Мөн газрын тосны өндөр үнэ нь инфляцыг түргэтгэх төлөвтэй байгаа зэргээс үзэхэд 2005 онд алтны үнэ энэхүү өндөр төвшин дээрээ тогтох магадлал өндөртэй байна. Ерөнхийдөө бидний таамаглалаар алтны ханш 370-470 хооронд хэлбэлзэх төлөвтэй. Тэгэхээр одоогийн төвшин буюу 420 унц/долларын төвшин 2005 оны дундаж байх болно. /»Зууны мэдээ» ¹15, 2005-01-19/