Шинэ бүлэг байгуулах биш, МАХН-ын бүлэгт нэгдэхийг санал болгосон бололтой (2005.01.20)

A- A A+
Шинэ бүлэг байгуулах биш, МАХН-ын бүлэгт нэгдэхийг санал болгосон бололтой (2005.01.20)

Шинэ бүлэг байгуулах биш, МАХН-ын бүлэгт нэгдэхийг санал болгосон бололтой (2005.01.20)

УИХ дахь экс эвслийн 20 гаруй гишүүн МАХН-ын бүлэгтэй нэгдэж, “Тогтвортой хөгжлийн төлөө нэгдмэл бүлэг” байгуулах санал гаргасан билээ. Энэ асуудалд УИХ дахь МАХН-ын бүлэг одоогоор албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. Гэхдээ өдөр тутмын сонинуудын мэдээлж байгаагаас үзэхэд МАХН-ын бүлэг өчигдөр орой энэ асуудлаар хуралджээ. Тэгээд шинээр бүлэг байгуулахыг дэмжээгүй, харин тэднийг зөвхөн МАХН-ын бүлэгт нэгдэн орж болох юм гэж үзсэн бололтой. Үүнийг өдөр тутмын зарим сонин “дагаар орох” хэмээн нэрлээд байна.