Ардчилсан намын бүлгийг байгуулснаа тогтоол хэлбэрээр УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцанд танилцуулсан байна (2005.01.20)
Ардчилсан намын зарим гишүүн бүлэг байгуулах санал гаргасан талаар бид өчигдөр мэдээлсэн. М.Энхсайхан, Л.Гүндалай, Э.Бат-Үүл, Р.Бадамдамдин, Ж.Батхуяг, Ж.Наранцацралт, М.Сономпил, О.Энхсайхан нарын найман гишүүн УИХ-д Ардчилсан намын бүлэг байгуулах болсноо өчигдөр зарлаж, бүлгийн даргаар Э.Бат-Үүл, бүлгийн дэд даргаар Ж.Наранцацралтыг сонгосон хэмээн мэдэгджээ.ТэдУИХдахьАрдчилсаннамынбүлгийгбайгуулснаатогтоол хэлбэрээр УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцанд танилцуулсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэв.
Э.Бат-Үүл бүлэг байгуулах болсон шалтгааныг тайлбарлахдаа, "УИХ-д эвслийг төлөөлж байсан дэд дарга С.Оюун чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь "Эх орон-Ардчилал" эвсэл тарсныг хуульзүйн хувьд нотолсон хэрэг болсон. Иймд эвслийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан Ардчилсан намын гишүүд цаашид Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-д бүлэг байгуулахаар шийдсэн гэж хэлсэн байна. Түүний хэлснээс үзэхэд бүлэг байгуулах тухай тогтоолоо УИХ-ын дэд даргад өгсөн тул дэд дарга энэ тухай чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах учиртай аж.
Эвсэлд багтаж байсан гишүүд УИХ-д шинээр бүлэг байгуулах хуулийн ундэслэлгүй гэж УИХ-ын Тамгын газрын дарга Н.Лувсанжавын тайлбарын тухайд Э.Бат-Үүл ярихдаа “сүүлийн үед УИХ-д хуулийг мушгиж тайлбарлах байдал зонхилсон. УИХ-ын тухай хуулийн 21-ийн нэг болон УИХ-ын Тамгын газраас гаргасан гарын авлагад УИХ-д наймаас доошгүй суудалтай нам бүлэг байгуулж болох тухай заасан байдаг гэжээ.
Харин УИХ дахь экс эвслийн 20 орчим гишүүн МАХН-ын бүлэгт нэгдэхээр болж байгаа тухай тэрбээр “тэд МАХН-д дагаар орж байгаа юм билээ. Би үүнийг дуулаад их гайхсан. Тиймээс үлдсэн гишүүд бид бүлэг байгуулж байна» гэж мэдэгджээ.