Бүлэг санаачлагчид Үндсэн хуулийн Цэц болон шүүхэд хандах бололтой (2005.01.21)
Өчигдрийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл энэ өдрийн хурлыг даргалсан УИХ-ын дэд дарга, Д.Лүндээжанцанд хандан "УИХ-д Ардчилсан намаас сонгогдсон найман гишүүн нэгдэн бүлэг байгуулж байгаагаа танд мэдэгдсэн. Үүнийг та УИХ дээр танилцуулна уу" гэж хүссэн байна. Харин хурлыг даргалагч Д.Лүндээжанцан "хуулинд наймаас дээш гишүүнтэй нам бүлэг байгуулж болох ч сонгуульд эвсч орсон тохиолдолд энэ нь боломжгүй" хэмээн тайлбарласан байна. Шинэ бүлэг байгуулагчид энэ тайлбарыг эс хүлээн зөвшөөрч, бүлэг байгуулснаа албан ёсоор зарлалаа хэмээн “Өдрийн сонин” /¹018/ мэдээлжээ.
УИХ-ын гишүүн М.Энхсайхан энэ хуралдаан дээр хэлэхдээ, "УИХ-д гишүүд өөр хоорондоо эвлэлдэн нэгдэх эрхтэй, бүлэг нь Э.Бат-Үүл, Л.Гүндалай, М.Энхсай-хан, О.Энхсайхан, Ж.Наран-цацралт, М.Сономпил, Ж.Бат-хуяг, Р.Бадамдамдин нарын гишүүдээс бүрдсэн" гэж мэдэгдсэн ажээ. Тус сонинд мэдээлснээс үзэхэд, энэ бүлгийг санаачлагчид бүлгийн даргаараа Э.Бат-Үүлийг, дэд даргаар нь Ж.Наранцацралтыг, мөн цаашид асуудал шүүх, Цэцээр шийдэгдсэний дараа дэд даргад Л.Гүндалайг дэвшүүлэх болно гэж мэдэгдснээс үзэхэд тэд Цэц болон шүүхэд хандах бололтой.