С.Оюуныг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөв (2005.01.21)

A- A A+
С.Оюуныг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөв (2005.01.21)

С.Оюуныг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөв (2005.01.21)

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудал шийдвэрлэсний нэг УИХ-ын дэд дарга С.Оюуныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал байв. УИХ-ын гишүүн С.Оюун өөрөө хүсэлт гаргасантайгаа холбогдуулж ямар нэг тайлбар хийгээгүй байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн ажиллагаа дуусгавар болж, С.Оюун өргөдлөө УИХ-д гаргасан талаар дурджээ. УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувийн саналаар С.Оюуныг дэд даргаас чөлөөлсөн байна. Уг хуралд УИХ-ын 74 гишүүнээс 46 нь оролцсон аж.