МАХН-ын бүлэг нэгдэх асуудлыг судлахаар хоёр ажлын хэсэг байгуулсан бололтой (2005.01.25)
Экс эвслийн бүлгийн 25 гишүүний МАХН-ын бүлэгт нэгдэх хүсэлтийг МАХН-ын бүлэг өчигдөр албан ёсоор хүлээн аваад нэлээд удтал хуралдсан байна. Ингээд тус бүлгийн хуралдаанаас энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх хууль эрх зүйн орчин болон нэгдсэн тохиолдолд тус бүлгийн үйл ажиллагааг цаашид хэрхэн зохицуулах, дүрэмд өөрчлөлт оруулах эсэх зэрэг асуудлыг судлах зорилготой хоёр ажлын хэсэг байгуулах болсон хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.