УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн: Нэгдэх саналыг хүлээн авсан, гэхдээ энэ бол эцсийн шийд биш (2005.01.25)

A- A A+
УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн: Нэгдэх саналыг хүлээн авсан, гэхдээ энэ бол эцсийн шийд биш (2005.01.25)

УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн: Нэгдэх саналыг хүлээн авсан, гэхдээ энэ бол эцсийн шийд биш (2005.01.25)

Экс эвслийн 25 гишүүн МАХН-ын бүлэгт нэгдэх хүсэлт гаргасантай холбогдуулан “Зууны мэдээ” сонин /¹21/ УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэнтэй уулзаж ярилцсан байна. Ноён Д.Идэвхтэн ярихдаа манай намын бүлэг зарчмын хувьд уг саналыг хүлээж авч болох юм ,гэхдээ бүлэгт нэгдэж буй гишүүд өөрсдөө хүсэлтээ гаргах нь хуульд нийцнэ, нэгдэхдээ ямар зарчим баримтлах зэргийг тодотгох зорилгоор санал гаргасан гишүүдтэй уулзаж ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Бас бүлгийн дүрмийг боловсронгуй болгох шаардлага байгаа эсэх, бүлэгт нэгдэж байгаа гишүүд цаашдаа ямар зарчим баримтлахыг харилцан тохиролцох үүрэгтэй ажлын хэсгүүд байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ саналыг хуулийн хүрээнд, улс орны болон олон түмний эрх ашигт нийцүүлж шийдэх нь зүйтэй гэж үзсэн гэж мэдэгдсэн байна.

УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэний мэдэгдснээр, тус бүлгийн гишүүдийн хамтын шийдлээр эцсийн шийдвэр гаргах бөгөөд энэ нь ажлын хэсгийн ажлаас хамаарах аж. Ерөнхийдөө энэ долоо хоногтоо багтаад ажлын хэсэг ажлаа дуусгах байх хэмээн тэрбээр хэлсэн байна. Хуулиар бол саналыг бүлэг хүлээж авсан тохиолдолд МАХН-ын бүлгийн ахлагч тэднийг бүлэгтээ бүртгэн авч энэ тухай шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр мэдэгдэнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд албан ёсоор мэдээлэх учиртай ажээ.

Эвслийн бүлэг задарснаар урьд байгуулсан зөвшилцөлд зарчмын өөрчлөлт гарахгүй гэж ноён Д.Идэвхтэн үзэж байна. Гэхдээ УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр, хоёр жилээр ээлжилнэ гэсэн зөвшилцлийн заалт яах талаарх сурвалжлагчийн асуултад тэрбээр хариулахдаа, энэ заалт ирээдүйд хэрэгжих үү, үгүй юү гэдэг асуулт нээлттэй үлдэж байна. Одоогоор нэг мөр хариулт өгөх боломжгүй гэжээ. Одоогийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж, шинээр бий болсон парламентын олонхи өөрийнхөө Засгийн газрыг байгуулах тухай асуултад тэр мөн хариулт өгөөгүй байна.