Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 22-нд болох бололтой (2005.01.25)

A- A A+
Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 22-нд болох бололтой (2005.01.25)

Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 22-нд болох бололтой (2005.01.25)

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар 2005 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тов болон зардлын хэмжээний талаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн төсөлтэй танилцаад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 22-ны өдөр явуулах, үүнтэй холбогдуулж гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сонгуулийг товлон зарлахаар төлөвлөөд байгаа аж. Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тооцоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 636 212180 төгрөгөөр тогтоож, дээрх зардлын 136 212 180 төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах хүсэлт тавьжээ.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлахтай холбогдуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны хуваарийн төслийг гаргаад байгаа ажээ. Сонгуулийн товыг зарласнаас хойш тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 28-наас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг эхлэх аж. Нэр дэвшүүлэх ажлыг тав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын хоёрноос өмнө дуусгах бөгөөд нэр дэвшигчдийгдөрөвдүгээр сарын наймны өдөр нийтэд мэдээлэхээр төсөлд тусгасан байна. Харин саналыг тавдугаар сарын 22-ны өдөр авч, санал хураалтын дүнг санал хурааснаас хойш гурав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэх юм байна. Нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооны дарга УИХ-д өргөн мэдүүлэх аж.

2005 оны эхний байдлаар авсан мэдээгээр манай улсын сонгуулийн насны хүний тоо 1414 652 байгаа бөгөөд нэрийн жагсаалтад хаяг, суурьшлын зөрчилгүй 1 280 000 хүн бичигджээ. Мөн энэ сонгуулийн үеэр 30 хороо, 340 салбар хороо, 1670 хэсгийн хороонд нийт 20340 хүн ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал /төсөл/

Сонгогчдын нэрийн жагсаалтын маягт хэвлүүлэх 4 327 680
Саналын хуудас хэвлүүлэх 40 480 000
Сонгуулийн хороодын тогтоол, протокол, дүн мэдээний маягт хэвлүүлэх 6 568 800
Сонгогчийн үнэмлэх, шилжүүлэг хэвлүүлэх 64 768 000
Төрөл бүрийн үнэмлэх хэвлүүлэх 5 759 200
Еренхийлөгчийн сонгуулийн хууль, плакат, заавар журмын эмхэтгэл хэвлүүлэх, Төрийн сүлд далбаа хийлгэх 23 862 500
Сонгуулийн хороодын тэмдэг хийлгэх 1 380 000
Бичиг хэрэг, шуудан холбооны зардал 59 225 000
Унааны зардал 134 680 000
Албан томилолтын зардал 36 729 600
Сонгуулийн санал хураах байр бэлтгэх, тохижуулах 33 400 000
Сонгуулийн хороодод ажиллах хүмүүсийн хөлс, урамшил, хоолны зардал 152 550 000
Саналын хайрцагны лац авах 690 000
Сургалт, семинар зохион байгуулах, сонгуулийн хуулийг сүрталчлах 26 766 400
Сонгуулийн ерөнхий хороонд гарах зардал 10 025 000
Дахин санал хураалт явуулах болон болзошгүй зардалд 35 000 000

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх хуваарь /төсөл/

Санал хураах өдөр Сонгогчдын саналыг санал хураах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд хураана 2005.05.22
Сонгууль зарлах Санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана 2005.03.23
Сонгуулийн хэсэг байгуулах Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид санал хураах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө байгуулах буюу шилжүүлэн байршуулж болно 2005.03.28
Нэр дэвшүүлэх ажлыг эхлэх 'Сонгууль зарласнаас хойш тав хоногийн дараа эхэлнэ 2005.03.28
Нэр дэвшүүлэх ажлыг дуусгах Нэр дэвшүүлэх ажил эхэлснээс хойш тав хоногийн хугацаанд дуусгана 2005.04.02
Нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэхолгох Сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бүртгэн үнэмлэх олгоно 2005.04.05
Нэр дэвшигчийг нийтэд мэдээлэх Нэр дэвшигчийг бүртгэснээс хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ 2005.04.08-наас өмнө
Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа СЕХ-нд мэдэгдэх Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө СЕХ-нд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй 2005.05.01-нээс өмнө
Нөхөн нэр дэвшүүлэх Нэр дэвшигч нас барсан, мөн нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам болон хамтарсан намууд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж СЕХ-нд бүртгүүлж болно 2005.05.04-нөөс өмнө
Сонгуулийн сурталчилгаа явуулах/ ухуулга, сурталчилга, уулзалт/ Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно 2005.05.21-ний 00 цагаас хойш
Санал хураалтын дүнг СЕХ-нд мэдээлэх Санал хураалтын дүнг гурав хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, СЕХ-нд хоёр хоногийн дотор мэдээлнэ 2005.05.27-ны дотор
Анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэх Нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ 2005.06.22-ны дотор