Эрх зүйн мэдээлэл, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх нь

A- A A+
Эрх зүйн мэдээлэл, үйлчилгээг орон  нутагт нэвтрүүлэх нь


Эрх зүйн мэдээлэл, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх нь

------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нийгэмд ядуурал, нэн ялангуяа эмзэг давхарга нэмэгдэж байгаа өнөө үед иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, эрх зүйн хүртээмжийг дээшлүүлэх нь тулгамдсан асуудал болж байна. Шилжилтийн үе ба хуулийн өдөр тутмын амьдралд гүйцэтгэх үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор иргэдийн эрх зүйн тогтолцоо боломжийг хязгаарласан бэрхшээлүүд үүсэж байна. Иргэд өөрсдийн эрх ба хуулийн талаар мэдлэг дутмаг байдаг ба шүүхэд өөрийн эрх ашгаа хамгаалахад хойрго ханддаг, эрүү, иргэний эрх зүйн тогтолцоо нь төвөгтэй байдал зэрэг нь түгээмэл бэрхшээл болж байна.

Төрөөс эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний бодлого ба хөтөлбөрийг боловсруулан баталжээ. Засгийн газрын эрх зүйн боловсролын стратеги нь засаг, захиргааны доод шатны нэгжүүд, төрийн ба хувийн секторын дунд шатны мэргэжилтнүүдэд шинээр баталсан хууль тогтоомжийн талаарх мэдээлэл болон хууль хэрэгжүүлэх үзэл баримтлалын өөрчлөлт зэргийг хүргэхэд чиглэж байдаг.

1998 онд Улсын Их хурал (УИХ) Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг батлан гаргаж, бүх нийтийн эрх зүйн боловсролыг хөгжүүлэх зорилт дэвшүүлж,төрийн бүх шатны байгууллагад эрх зүйн боловсрол, мэдлэг ба соёлыг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заажээ. Энэхүү хөтөлбөр иргэд эрхээ эдлэхийн тулд эрх зүйн тогтолцоо нь иргэдэд хүртээмжтэй байх ёстой гэж тунхаглажээ.

Өмгөөлөгчийн хүртээмж нь эрх зүйн тогтолцооны хүртээмжийн гол хүчин зүйлийн нэг юм. Гэсэн хэдий ч, эрх зүйн үйлчилгээгээр хангах өмгөөлөгчдийн тоо хөдөө орон нутагт маш доогуур байна. 2004 оны 10 сарын байдлаар, Монголд өмгөөлөгчийн зөвшөөрөлтэй 891 өмгөөлөгчөөс 765 буюу 86 хувь нь Улаанбаатарт төвлөрөн, дөнгөж 126 буюу 14 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж байна. Төв суурин газар очин өмгөөлөгч хөлсөлж чадах хүмүүс цөөн бөгөөд дийлэнхдээ ядуу иргэд өмгөөллийн хөлсийг нь төлөх чадваргүй байдаг. Ингэснээр хүн амын дийлэнх хэсэг нь шүүхэд өөрийн эрхээ дутмаг хамгаалж байна. Шүүхийн маргаанаас гадна, газар, байр, нийгмийн халамж зэрэг хуулийн бусад олон асуудал хүмүүст тулгардаг. Орон нутагт анхан шатны эрх зүйн зөвлөгөө өгөх, сургалт, суртачилгаа явуулах тогтолцоог нэвтрүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршино. Тухайн орон нутгийн хуулийн практик чиглэлээр бэлтгэгдсэн эрх зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн зохих мэдлэг чадвартай хүмүүсийг бэлтгэн энэхүү үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх юм. Одоогоор аймгууд Засаг даргын Тамгын газартаа хууль тогтоомжийн кодификаци болон эрх зүйн суртачилгааг хариуцдаг нэгээс хоёр ажилтнууд Хууль зүй, Дотоод хэргийн яамны аргачлал, чиглэлийн доор ажилладаг.

Төслийн зорилго нь анхан шатны эрх зүйн зөвлөгөө ба эрх зүйн боловсролыг хөдөө орон нутгийн хүн амд хүргэх, улмаар эрх зүйн тогтолцоонд хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал,чадавхийг сайжруулах, үйлчилгээг институтчлан хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд оршино. Бэлтгэгдсэн хүмүүс нь

  1. Тухайн орон нутгийн хүмүүсийг эрх зүйн анхан шатны зөвлөгөөгөөр хангаж, эрх зүйн баримт бичиг зохиоход туслалцаа үзүүлнэ.
  2. Тухайн орон нутгийн хүмүүс болон төрийн албан хаагчдад эрх зүйн боловсрол олгох сургалт явуулна.
  3. Тухайн орон нутгийн төлөөлөгчид бусад нийгмийн гишүүдтэй ажиллах, бусдыг сургах бэлтгэлийг хангана.

    Энэ тогтолцоо нь хамгийн хүртээмжтэй
    газарт (аймаг, сум) байрлах бөгөөд сум ба багаар яван, эрх зүйн зөвлөгөө өгч, сургалт явуулна. Стандарт ба уян хатан хандлагыг хослуулж, орон нутгийн онцлогийг харгалзан, зарим аймагт төрийн бус байгууллагын түвшинд байгуулж болох юм. Үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах Орон нутгийн зөвлөлийг байгуулан ажиллуулах юм.

Төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө:

  1. Орон нутгийн динамикийг тодорхойлох зорилгоор орон нутагт очих (1-3-р сар)
  2. Аймгуудыг тодруулах : (1-3-р сар)
  3. Сургагч багш нарыг тодруулах (Сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэх)
  4. Эхний семинар-ажлын хүрээ: ойлголт, арга зүй, сургалтын материал боловсруулах төлөвлөгөө). Сургалтын хөтөлбөрийг бүтээх, гарын авлагын бүтцийг тодорхойлох, зохиогч нарт бүлгүүдийг хуваарилах,(3- сард)
  5. Гарын авлагыг боловсруулах
  6. Давтан сургалт (7 сар)
  7. Үйл ажиллагааг эхлэх (8 сар)
  8. Орон нутгийн зөвлөл байгуулж, бүрэлдхүү сургалт зохион байгуулах (2005 оны 9 сар)
  9. Сар бүрийн ажлын тайланг зохицуулагчид ирүүлэх
  10. Зохицуулагчид тогтмол аймгуудаар яван үнэлгээ хийх
  11. Орон нутгийн төрийн албан хаагчдад сургалт явуулах. (10-12 сар )
  12. Давтан сургалт
  13. Үнэлгээ хийх болон хэтийн төлөвлөгөө боловсруулах (6 сар 2006 он)

Төслийн хэрэгжих хугацаа: 2004 оны 1 сар – 2005 оны 7-р сар