Экс эвслийн 25 гишүүнийг хүлээн авснаар МАХН-ын бүлэг 61 гишүүнтэй боллоо (2005.01.28)

A- A A+
Экс эвслийн 25 гишүүнийг хүлээн авснаар МАХН-ын бүлэг 61 гишүүнтэй боллоо (2005.01.28)

Экс эвслийн 25 гишүүнийг хүлээн авснаар МАХН-ын бүлэг 61 гишүүнтэй боллоо (2005.01.28)

Экс эвслийн 25 гишүүн МАХН-ын бүлэгт нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргасныг МАХН-ын бүлэг хүлээн авсан тухай тус бүлгийн хурлын тогтоолыг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүдэд мэдээлсэн байна. Ингэснээр МАХН-ын бүлэг нийт 61 гишүүнтэй болж байгаа юм. Энэ бүлэгт нэгдсэн гишүүд МАХН-ын бүлгийн дүрмийг хүлээн зөвшөөрч ажиллахаа баталж өргөдөл бичиж гарын үсгээ зурсан байна.

УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэний мэдэгдснээр /”АЭ” сонин, ¹020/ бүлгийн гишүүдийн олонх нь хуралдаа ирвэл хурал хүчинтэй бөгөөд олонхийн саналаар асуудлыг шийдэх юм байна. Бүлгийн гишүүд тусдаа хуралдахгүй, бүлэг дээр нэгэнт шийдсэн асуудлаар бүлгийн гишүүн нь энэ шийдвэртэй зөрчилдсөн мэдээлэл, мэдэгдэл, тунхаглалыг дангаараа хийх эрхгүй ажээ.

Энэ бүлэг МАХН-ын бүлэг гэсэн нэртэй байх агаад нэгдсэн гишүүдээс бүлгийн бас нэг дэд ахлагчийг сонгох юм байна. Одоо тус бүлэг нэг дэд ахлагчтай, энэ албыг УИХ-ын гишүүн Н.Энхболд хашиж байна. Дэд ахлагч нар нь бүлгийн хурлын ирц хангах, гишүүдийн сахилга бат зэрэг олон асуудлыг хариуцна хэмээн ноён Д.Идэвхтэн мэдэгджээ.