Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны тавдугаар сарын 22-нд болно (2005.01.28)

A- A A+
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны тавдугаар сарын 22-нд болно (2005.01.28)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны тавдугаар сарын 22-нд болно (2005.01.28)

УИХ өчигдрийн хуралдаанаара 2005 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тов болон сонгууль явуулах зардлын хэмжээг баталж тогтоол гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 22-ны өдөр явуулж, сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхлэх товыг гуравдугаар сарын 23-ны өдрөөс зарлахаар УИХ шийдвэрлэсэн байна . Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 636, 2 сая төгрөг байхаар тогтоожээ .

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваарь

Санал хураах өдөр Сонгогчдын са н алыг санал хураах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд хураана 2005.05.22
Сонгууль зарлах Санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана 2005.03.23
Сонгуулийн хэсэг байгуулах Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид санал хураах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө байгуулах буюу шилжүүлэн байршуулж болно 2005.03.28
Нэр дэвшүүлэх ажлыг эхлэх 'Сонгууль зарласнаас хойш тав хоногийн дараа эхэлнэ 2005.03.28
Нэр дэвшүүлэх ажлыг дуусгах Нэр дэвшүүлэх ажил эхэлснээс хойш тав хоногийн хугацаанд дуусгана 2005.04.02
Нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгох Сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бүртгэн үнэмлэх олгоно 2005.04.05
Нэр дэвшигчийг нийтэд мэдээлэх Нэр дэвшигчийг бүртгэснээс хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ 20 0 5.04.08- наас өмнө
Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа СЕХ-нд мэдэгдэх Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө СЕХ-нд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй 2005.05.01- нээс өмнө
Нөхөн нэр дэвшүүлэх Нэр дэвшигч нас барсан, мөн нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам болон хамтарсан намууд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж СЕХ-нд бүртгүүлж болно 2005.05.04-нөөс өмнө
Сонгуулийн сурталчилгаа явуулах/ ухуулга, сурталчилга, уулзалт/ Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно 2005.05.21- ний 00 цагаас хойш
Санал хураалтын дүнг СЕХ-нд мэдээлэх Санал хураалтын дүнг гурав хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, СЕХ-нд хоёр хоногийн дотор мэдээлнэ 2005.05.27-ны дотор
Анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэх Нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ 2005.06.22-ны дотор

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал  

Сонгогчдын нэрийн жагсаалтын маягт хэвлүүлэх

4 327 680

Саналын хуудас хэвлүүлэх

40 480 000

Сонгуулийн хороодын тогтоол, протокол, дүн мэдээний маягт хэвлүүлэх

6 568 800

Сонгогчийн үнэмлэх, шилжүүлэг хэвлүүлэх

64 768 000

Төрөл бүрийн үнэмлэх хэвлүүлэх

5 759 200

Еренхийлөгчийн сонгуулийн хууль, плакат, заавар журмын эмхэтгэл хэвлүүлэх, Төрийн сүлд далбаа хийлгэх

23 862 500

Сонгуулийн хороодын тэмдэг хийлгэх

1 380 000

Бичиг хэрэг, шуудан холбооны зардал

59 225 000

Унааны зардал

134 680 000

Албан томилолтын зардал

36 729 600

Сонгуулийн санал хураах байр бэлтгэх, тохижуулах

33 400 000

Сонгуулийн хороодод ажиллах хүмүүсийн хөлс, урамшил, хоолны зардал

152 550 000

Саналын хайрцагны лац авах

690 000

Сургалт, семинар зохион байгуулах, сонгуулийн хуулийг сүрталчлах

26 766 400

Сонгуулийн ерөнхий хороонд гарах зардал

10 025 000

Дахин санал хураалт явуулах болон болзошгүй зардалд

35 000 000