Тогтолцооны хуулийн нэгд тооцогддог “Улстөрийн намуудын тухай” энэ хуульд батлагдснаас нь хойш 15 жил болоход нэг л удаа парламентын намуудын тухай нэмэлт орж байснаас өөр огт гар хүрч байгаагүй ажээ. Шинэчилсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Су.Батболд, Д.Одбаяр, Л.Гантөмөр нарын зургаан гишүүн санаачилсан байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг тун богинохон хугацаанд /долоо хоногийн дотор/ нэлээд эрчимтэй, зарим талаараа ихээхэн маргаантай өрнөсөн нь шинэчилсэн найруулгад орсон зарим зүйл заалтаас үүдэлтэй гэж хэвлэлүүд дүгнэж байна.
Тухайлбал, сонгуульд гурван удаа оролцоогүй, оролцсон ч суудал аваагүй бол тухайн намыг Улсын Дээд шүүх тараах, шинэ нам бүртгүүлснээсээ хойш 18 сарын дараа сонгуульд оролцох эрх эдлэх, хэрэв тухайн нам татан буугдсан эсвэл өөр намтай нэгдсэн бол нэрийг нь 24 жил хэрэглэхгүй байх, УИХ-д сонгогдсон гишүүнээ нам нь эгүүлэн татах үндэслэл, улстөрийн намууд сонгуульд авсан хүчинтэй саналынхаа тоогоор улсын төсвөөс нэг мянган төгрөг авч байх зэрэг олон заалт шинэ хуулийн төсөлд орсон байна. Зарим хэвлэл, тухайлбал “Ардын эрх” сонин /¹019/ “улстөрийн хоёр гол хүчин жижиг намуудыг замаасаа зайлуулах аянд эвсэн морджээ” хэмээн дүгнэсэн байна. Үндсэн хуулиас ах хуульд өөрчлөлт орлоо Д.Оюунцэцэг
Хоёр хуульд Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа өнөөдөр дуусна (2005.02.15)