МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн: Огцруулах хоёр сайдын асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж ирээгүй байна (2005.02.01)

A- A A+
МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн: Огцруулах хоёр сайдын асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж ирээгүй байна (2005.02.01)

МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн: Огцруулах хоёр сайдын асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж ирээгүй байна (2005.02.01)

Засгийн газрын бүрэлдэхүүнд Эх орон намаас сонгогдсон хоёр сайдыг чөлөөлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ асуудлыг МАХН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн эсэх талаар сэтгүүлчид өчигдөр МАХН-ын бүлгийн удирдлагуудын хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр тодруулжээ. МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн энэ асуултад хариулахдаа, Засгийн газраас хоёр сайдын асуудлыг оруулж ирээгүй болохоор хэлэх зүйл алга хэмээн өгүүлсэн аж.

Эх орон намаас Засгийн газрын гишүүнээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд И.Эрдэнэбаатар нарыг өнгөрөгч баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар огцруулахаар болж УИХ-ын чуулганаар оруулж шийдвэрлэхээр болсон. Энэ шийдвэр нь хууль бус болсон хэмээн зарим эх сурвалж үзэж байгаа юм. “Ардын эрх” сонинд /¹22/ Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын гишүүнийг огцруулах таван үндэслэл байдгийг тодруулсан байна. Нэгдүгээрт, гэмт хэрэгт холбогдсон бол, хоёрдугаарт, өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд, гуравдугаарт, өвчний учир, дөрөвт, Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж шийдвэрлэсэн тохиолдолд, тавд, Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь огцрох өргөдөл гаргасан үед огцруулах заалт бий ажээ. Мөн УИХ-ын тухай хуульд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлаа Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулан зөвшилцсөний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний эцэст чуулганаар оруулахаар заасан байна.