УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран: Ирээдүйд олох ашгаа тооцож МИАТ компанийн үнэлгээг тогтооно (2005.02.01)

A- A A+
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран: Ирээдүйд олох ашгаа тооцож МИАТ компанийн үнэлгээг тогтооно (2005.02.01)

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран: Ирээдүйд олох ашгаа тооцож МИАТ компанийн үнэлгээг тогтооно (2005.02.01)

Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамирангаас “Өнөөдөр” сонин тодруулга авсан байна.

Ихээхэн анхаарал татаж, багагүй маргаан дэгдээгээд байгаа эрчим хүчний салбарын хувьчлалын талаар ноён Ц.Дамиран ярихдаа, эрчим хүчний түгээх сүлжээг хувьчилна, харин зарим дамжуулах сүлжээг хэдэн жилдээ хувьчлахгүй гэж мэдэгджээ. Монгол Улсын эрчим хүчний 80 гаруй хувийг хангадаг дөрөвдүгээр цахилгаан станцыг концессийн гэрээгээ хувьчлах бодлого барьж байгаа ажээ. Үүний тулд Өмч хувьчлалын хуулинд зарим өөрчлөлт оруулна гэж тэрбээр үзэж байна.

МИАТ компанийн хувьчлалын талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран өгүүлэхдээ, МИАТ компанийн гол үнэ нь олон улсын нислэгийн маршрут, менежмент, нэр хүнддээ байдаг. Энэ бүхний цаана ирээдүйд олох их ашиг байгаа юм гэжээ. Тиймээс ирээдүйд олох ашгаа тооцож тус компанийн үнэлгээг тогтооно хэмээн тэр үзэж байна. Түүнийхээр бол тус компанийн орон нутгийн нислэгийн аж ахуйн нэгжийг хувьчилж болох ажээ.

Нийгмийн салбарын хувьчлалын тухайд томоохон клиникийн эмнэлгүүдийг эмчилгээ, үйлчилгээг нь өргөтгөх чадвартай гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчлах чиглэл барьж байгаа бол боловсролын салбарыг үр дүнгээр нь менежментийн багт хувьчлах аргыг түлхүү баримтлана гэж тэрбээр мэдэгджээ.