61 гишүүнтэй МАХН-ын бүлгийн анхны хуралдаан болов (2005.02.01)

A- A A+
61 гишүүнтэй МАХН-ын бүлгийн анхны хуралдаан болов (2005.02.01)

61 гишүүнтэй МАХН-ын бүлгийн анхны хуралдаан болов (2005.02.01)

УИХ дахь МАХН-ын бүлэгт экс эвслийн 25 гишүүн нэмэгдсэнээс хойш тус бүлэг анхны хуралдаанаа өчигдөр хийсэн байна. Энэ хурлаар МАХН-ын бүлгийн дэд даргаар Р.Гончигдоржийг нэмж томилсон байна. Ингэснээр энэ бүлэг хоёр дэд даргатай боллоо.
МАХН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж оролцож мэдээлэл хийжээ. Тэрбээр хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэрийг банкуудад татан төвлөрүүлж бэлэн болгосон, ахмадын тэтгэврийн зөрүү арилгах, тэтгэвэр нэмэх асуудлыг энэ оны хоёрдугаар сарын нэгнээс буюу өнөөдрөөс олгох болсон хэмээн мэдэгдсэн байна.
Бүлгийн хуралдаанаар олон нийтэд хандан тунхаг гаргахаар тогтжээ. Уг тунхаг нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дагаж мөрдөх, төр, засгийг тогтвортой ажиллуулах, улс орны эдийн засгийн өсөлтийг цаашид бууруулахгүй ажиллах зэрэг үндсээр тус бүлэг нэгдэж ажиллаж байгааг олон нийтэд таниулах зорилготой аж.