Хоёр сайдыг огцруулах Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг Шүүх түдгэлзүүлсэн байна (2005.02.02)
Эх орон намаас Засгийн газрын гишүүнээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд И.Эрдэнэбаатар нарыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас огцруулахаар болж УИХ-аар шийдвэрлүүлэхээр болсон. Нэр дурдагдсан хоёр сайд энэ шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн үзэж түүнийг хүчингүй болгож, хэрэгжүүлэх асуудлыг түдгэдзүүлж өгөхийг хүсч Улсын Дээд шүүхэд хандсан байна. Тэдний нэхэмжлэлийг харъяаллын дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Х.Батсүрэн хүлээн аваад шүүхийн шийдвэр гарах хүртэл Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлэх захирамж гаргасан байна. Энэ тухай сайд Б.Эрдэнэбат, И.Эрдэнбаатар нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.