Улсын циркийн дуудлага худалдааны доод үнэ 500 сая, гуравдугаар эмнэлгийнх гурван тэрбум төгрөг байх ажээ (2005.02.03)
УИХ-ын таван байнгын хороо өчигдөр хамтарч хуралджээ. Дэд бүтэц, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжил, Төсөв, Хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах үндсэн чиглэлийн талаар хэлэлцсэн байна.
Тус хуралдаанаас 2001-2004онд хувьчлахаар төлөвлөсөн ч тодорхой шалтгаанаар хойшилсон зарим объектыг, тухайлбал, Шаргалжуутын рашаан сувилал, Хөтлийн "Цемент шохой" ХК, "Монгол тэмээний ноос" ХХК, "Монгол кино" ХХК, Улсын цирк, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг буюу гуравдугаар эмнэлгийг хувьчлах нь зүйтэй хэмээн үзжээ. Дээрх объектыг хувьчлахдаа УИХ-аас 2001 онд баталсанҮндсэн чиглэлийг баримтлах гэнэ. Эдгээр объектын заримынх нь дуудлага худалдааны үнэ тодорхой болсон бөгөөд Улсын циркийн дуудлага худалдааны доод үнэ 500 сая, гуравдугаар эмнэлгийнх гурван тэрбум төгрөг байх ажээ.