Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах хүсэлтээ УИХ-д гаргасан байна (2005.05.16)

A- A A+

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Энхбаярт Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын болон Ерөнхий сайдын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүссэн саналаа өчигдөр өргөн мэдүүлэв гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн байна.

Нэлээд маргаан дэгдээн шүүхэд хүртэл хандаад байгаа энэ асуудлыг УИХ-д Ерөнхий сайд ийнхүү УИХ-д өргөн мэдүүлснээр УИХ-ын чуулган завсарлахын өмнө шийдэх бас нэг асуудал гарч ирэв бололтой. Ерөнхий сайд энэ хүсэлтээ өмнө нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди энэ тухайд албан ёсоор ямарваа нэг хариу өгөөгүй байгаа ю