Хоёр сайдыг огцруулах хууль зүйн үндэс байхгүй байна гэж Ерөнхийлөгч үзжээ (2005.02.17)

A- A A+
Хоёр сайдыг огцруулах хууль зүйн үндэс байхгүй байна гэж Ерөнхийлөгч үзжээ (2005.02.17)

Хоёр сайдыг огцруулах хууль зүйн үндэс байхгүй байна гэж Ерөнхийлөгч үзжээ (2005.02.17)

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ирүүлсэн саналтай холбогдуулан өчигдөр УИХ-д албан бичиг хүргүүллээ гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.

Уг албан бичигт дурдахдаа, "Монгол Улсын Засгийн газрын гишүүн Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нарыг огцруулах тухай саналаа Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр ирүүлсэн. Уг саналд Засгийн газрын гишүүдийг огцруулах хууль зүйн үндэслэлийг огт заагаагүй байснаас шалтгаалан зөвшилцөл явагдаагүй бөгөөд Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасныг удирдлага болгосноо Та бухэнд мэдэгдэж байна. Засгийн газрын гишүүдийг огцруулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзсэн болно. Иймд Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу уг асуудлаар Еренхий сайдтай зөвшилцөл явагдаагуй болохыг мэдэгдэж байна.

Түүнчлэн энэхүү асуудалтай холбоотой маргааныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэж эцсийн шийдвэр гараагүй байхад Ерөнхийлөгч энэ талаар зөвшилцөх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхийн хараат бус, бие даасан байдалд шууд нөлөөлж байгаа асуудал гэж үзсэн юм. Хэрэв УИХ-д энэ асуудлыг оруулж хэлэлцүүлэх хийгээд хэлэлцэн шийдвэрлэвээс хүн бүр шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулийн заалтыг зөрчих болно гэж үзэж байна. УИХ-д Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхдээ Төрийн тэргүүн миний дээр дурдсан байр суурийг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр бүү гаргаасай гэж хүсч байна гэжээ.