Ерөнхийлөгчийн тавьсан зарим хоригийг УИХ хүлээн авсан байна (2005.02.18)
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар зарим хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар хэлэлцсэн байна. Нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалт, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжил, Эдийн засгийн байнгын хороод хуралдаж, хоригийн талаар хэлэлцжээ.
Ерөнхийлөгчийн хоригийн дагуу Олон нийтийн радио, телевиз арилжааны зар сурталчилгаа явуулах эрхгүй боллоо. Гэхдээ хуулийн энэ заалт 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. Олон нийтийн радио, телевиз дэргэдээ нэмэлт сувагтай байж болох бөгөөд энэ нь арилжааны бус үйл ажиллагаа явуулна хэмээн мөн хуульчилсан аж. Мөн хуульд хүүхдийн нэвтрүүлгийн дундуур зөвхөн хүүхдэд зориулсан зар сурталчилгаа явуулдаг байх тухай заалтыг нэмж орууллаа хэмээн «Зууны мэдээ» сонин мэдээлсэн байна. Энэ хууль 2005 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжихээр болжээ. Харин энэ хуультай хамт гарсан «Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай» хуульд Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ хүлээж аваагүй байна. Тэрчлэн олон нийтийн радио телевизийн удирдах зөвлөлийн гишүүнд Ерөнхийлөгч дөрөв, УИХ долоо, Засгийн газар долоо хүнийг санал болгож УИХ-аас тус зөвлөлийг томилдог байхаар хуульчилсан байна.
Улс төрийн намын тухай хуулийн нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, тарсан, нэрээ өөрчилсен бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно гэсэн заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүй байна. Түүнчлэн тус хуулийн 8.6 буюу нам үүсгэн байгуулагдаж Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа бүх шатны УИХ болон бүх шатны ИТХ-ыг сонгох сонгуульд оролцож болно гэсэн заалт хэвээр үлдсэн ажээ. Харин хуулийн 9.3.6-д заасан засаг захиргааны нэгж буюу аймгуудын гуравны нэгд намын байгууллага байгуулсан тухай шийдвэрийг тухайн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ бүрдүүлэх баримт бичигт хамруулахаар тусгасан заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авчээ.