Хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэхээ түр хойшлуулжээ (2005.02.18)
Засгийн газрын зарим сайдыг огцруулах асуудлыг өчигдөр УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан боловч энэ асуудал түр хойшлогдсон байна. Энэ талаар УИХ-ын дарга Н.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Гол нь Ерөнхийлөгчөөс албан бичиг ирсэн байгаа. Уг бичигт хоёр сайдын асуудлаар зөвшилцөөн явагдаагүй гэж дурдсан байдаг. Нэгэнт зөвшилцөөн явагдаагүй байгаа болохоор шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэх үүднээс асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулсан нь зүйтэй” хэмээн мэдэгдсэн гэж “Өдрийн сонин” /¹044/ мэдээлсэн байна. УИХ-ын дарга Н.Энхбаяр хоёр сайдыг огцруулах үндэслэлээ бичиж Ерөнхийлөгчид хүргүүлэн зөвшилцөөнөө явуулна уу гэсэн албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн ажээ.