Батлан хамгаалахын сайдын үүргийг Ерөнхий сайд хүлээн авчээ (2005.02.21)

A- A A+
Батлан хамгаалахын сайдын үүргийг Ерөнхий сайд хүлээн авчээ (2005.02.21)

Батлан хамгаалахын сайдын үүргийг Ерөнхий сайд хүлээн авчээ (2005.02.21)

УИХ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн 21 цагт хуралдаж, Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнбат, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд И.Эрдэнэбаатар нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааанд УИХ-ын 43 гишүүн оролцсноос 42 нь хоёр сайдыг огцруулах санал өгчээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд дурдснаар, УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд И.Эрдэнэбаатар нарыг үүрэгт ажлаас нь огцруулсантай холбогдуулан орон гарсан Засгийн газрын гишүүнийг томилох хүртэлх хугацаанд Батлан хамгаалахын сайдын үүргийг Ерөнхий сайдад, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын үүргийг Гамшгийн асуудал эрхэлсэн сайдад хариуцуулахаар шийдвэрлэжээ.