УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт гурав дахь санал хураалт болов (2005.02.28)
2004 оны УИХ-ын сонгуулийн маргаантай байгаа хоёр тойргийн нэг болох 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт 2005 оны хоёрдугаар сарын 27 -нд дахин санал хураалт боллоо. Ингэснээр тус хэсгийнхэн гурав дахь удаагаа саналаа өгч байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ийнхүү дахин саналт хураалт болжээ. УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд 13 хүн ажилласан байна. Энэ хэсэгт санал өгөх бүртгэлтэй 4361 сонгогч байгаагаас мөн өдрийн оройн 20 цагийн байдлаар 1870 хүн саналаа өгч дахин санал хураалтын ирц 42,8 хувьтай байсан гэж “Өдрийн сонин”-д мэдээлжээ. Санал хураалтын дүн өнөөдөр гарах юм байна.