М.Энхсайхан: Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг марафоноор тодруулахгүй (2005.03.02)

A- A A+
М.Энхсайхан: Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг марафоноор тодруулахгүй (2005.03.02)

М.Энхсайхан: Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг марафоноор тодруулахгүй (2005.03.02)

Ардчилсан намын их хурал болох Үндэсний чуулганыг зарласантай холбогдуулан тус намын дарга М.Энхсайхан «ММ» сонинд /¹040/ өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдсэн байна. Ардчилсан намын Үндэсний чуулганыг зарлах хоёр шалтгаан бий гэж ноён М.Энхсайхан мэдэгджээ. Энэ талаар тэрбээр тайлбарлахдаа, Улстөрийн намын тухай шинэ хууль батлагдаж, хоёрдугаар сарын 28-наас эхлэн мөрдөгдөх болсон. Уг хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тухайн намын их хурлаас зарлана гэсэн заалт бий. Хуулийг дагаж мөрдөх нь өнөөдрийн бүх улстөрийн намуудын үүрэг. Хуулиас хүчтэй намын дүрэм гэж байх ёсгүй. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн сонгуулийг гуравдугаар сарын 22-нд зарлах гэж байна. Гэтэл манай намын дүрэмд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг 30 хоногийн өмнө зарлах ёстой. Иймд бидэнд ҮЗХ-г эхэлж зарлан хуралдуулах цаг хугацааны боломж алга. Тиймээс намын их хурал болох Үндэсний Үндэсний чуулганыг хуралдуулах намын даргын тушаалыг гаргасан гэжээ.

Ноён М.Энхсайханы мэдэгдснээс үзвэл тус намын Үндэсний чуулганаар Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Улстөрийн намын тухай хуульд нийцүүлсэн намын дүрэм батлах, намын дүрмийн дагуу зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ.