Алт олборлолт өсчээ (2005.03.03)
Монголбанкны мэдээлснээс үзэхэд алт олборлодог 21 аж ахуйн нэгж 2005 оны хоёрдугаар сарын байдлаар 881,2 кг алт олборлон тус банкинд худалдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 619,5 кг-аар өссөн ажээ.
Алт олборлолтын хэмжээгээр “Гачуурт”, “Алтан дорнод-Монгол”, “Эм жи эйч”, “Шижир алт”, “Тосон алт” зэрэг компани бусдыгаа хошуучиллаа гэж Монгол банк мэдээллээ.