Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 2-нд тодорно (2005.03.04)

A- A A+
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 2-нд тодорно (2005.03.04)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 2-нд тодорно (2005.03.04)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх тавдугаар сарын 22-нд болно. Харин сонгуулийн товыг энэ оны гуравдугаар сарын 23-наас зарлах бөгөөд энэ удаагийн сонгуульд улсын төсвөөс 636,2 сая төгрөгийг гаргахаар төлөвлөөд байгаа юм. Нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 2-нд тодорно. Манай портал Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны хуваарийг толилуулж байна.

Д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэр Хугацаа
     Хуулийн Хуанлийн
1. Сонгууль зарлах Санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана; 2005.03.23-нд
2. Нэр дэвшүүлэх ажлыг эхлэх Сонгууль зарласнаас хойш тав хоногийн дараа 2005.03.28-наасУИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ зарлаж эхэлнэ
3. Нэр дэвшүүлэх ажлыг дуусгах Нэр дэвшүүлэх ажил эхэлснээс хойш тав хоногийн дараа 2005.04.02 гэхэд бүх нэр дэвшигчид тодорсон байна
4. Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бүртгэн үнэмлэх олгоно 2005.04.05-наас өмнө нэр дэвшигчид үнэмлэхээ авна
5. Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа СЕХ-нд мэдэгдэх Энэ тухайгаа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө СЕХ-нд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй Тиймээс нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргасан тухайгаа 2005.05.01-нээс өмнө СЕХ-нд мэдэгдэх нь
6. Нөхөн нэр дэвшүүлэх Нэр дэвшигч нас барсан, түүнчлэн нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж СЕХ-нд бүртгүүлж болно Нам болон сонгуульд хамтарсан намууд энэ тохиолдолд 2005.05.04-нөөс хойш нөхөн нэр дэвшүүлж болохгүй
7. Сонгуулийн сурталчилгаа, ухуулга, уулзалтууд Санал хураах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно 2005.05.21-ний 00 цагаас хойш аливаа сурталчилгаа явуулахгүй
8. Санал хураах өдөр Сонгогчдын саналыг санал хураахаар бэлтгэсэн байрт санал хураах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл авна 2005.05.22
9. Анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэх Нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор СЕХ-ны дарга УИХ-д өргөн мэдүүлнэ СЕХ сонгуулийн нэгдсэн дүнг 2005.06.22 гэхэд УИХ-д өргөн мэдүүлсэн байна