Ардчилсан намаас 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг марафоноор тодруулахаар болсон байна (2005.03.07)

A- A A+
Ардчилсан намаас 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг марафоноор тодруулахаар болсон байна (2005.03.07)

Ардчилсан намаас 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг марафоноор тодруулахаар болсон байна (2005.03.07)

Ардчилсан намын хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээс үзэхэд, тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ хурлаар Ардчилсан намаас 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах марафон буюу сонгон шалгаруулалтыг зарлаж, энэ марафонд оролцогчдын нэрийг тодруулахаар болсон байна. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах марафонд тус намын анхан шатны нэгжүүдийн бүх гишүүн санал өгөхөөс гадна нийт гишүүдийн тооны 30 хувьтай тэнцэх нам бусчууд санал өгөх эрхтэй байх ажээ.

Ардчилсан намын дээд байгууллага болох Үндэсний чуулганыг зарлан хуралдуулахаар гаргасан шийдвэрээ М.Энхсайхан баасан гаригт буюу ҮЗХ-ны ээлжит бус хурлын /ҮЗХ-г хуралдуулах шийдвэрийг Р.Гончигдорж гаргасан/ өмнөхөн цуцалсан байна. Тэрбээр энэ тухайгаа “Өдрийн сонин”-ы /¹059, 2005-03-05/ сурвалжлагчид тайлбарлахдаа, "Улс төрийн ийм хариуцлагатай үед нэгдсэн нэг бодлого чухал. Нэгдсэн чуулганыг хуралдуулах талаар би эцсийн алхмаа хийж байна" гэж хариулжээ.

Бямба, ням гаригт болсон тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд 108 гишүүн оролцсон хэмээн албан ёсоор мэдээлжээ. Гэхдээ М.Энхсайханы талыг баримтлагчид энэ хуралд оролцоогүй аж. Энэхүү хурлаас тус намын их хурал болох Үндэсний чуулганыг энэ гуравдугаар сарын 20-нд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.