С.Оюун: Ерөнхийлөгчийн сонгууль УИХ дахь олонхийн бүлэг цаашид хамтран ажиллаж чадах эсэхэд том шалгуур болно (2005.03.07)

A- A A+

УИХ-ын гишүүн, Иргэний Зориг –Бүгд найрамдах намын дарга С.Оюун “Зууны мэдээ” сонинд /¹53, 2005-03-07/ ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгууль  УИХ дахь дөрвөн намын төлөөлөлтэй олонхийн бүлэг цаашид хамтран ажиллаж чадах эсэхэд том шалгуур болно гэж мэдэгдсэн байна. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль олон юмны шалгуур болно гэж үзэж байна. Гэхдээ түүнийхээр бол УИХ-д олон намын бүрэлдэхүүнтэй олонхийн бүлэг байгуулсан нь УИХ-ын бүтэц доторхи асуудал. Бүлэг дотроо л хамтран ажиллаж байгаагаас биш нэг нам болоогүй гэж С.Оюун мэдэгдсэн байна. Түүний тэргүүлж буй ИЗ-БНН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаар уг ярилцлагад тодорхой мэдээлэл алга байна.

УИХ-ын гишүүн С.Оюун Авилгын эсрэг хуулийн төсөл, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаа ажээ. УИХ-ын чуулганы завсарлагаагаар энэ хоёр хуулийн төсөл дээр ажиллана. Хуулийн төслүүдийг энэ оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байна хэмээн тэрбээр хэлжээ.