2005 оны төсвийн тодотголтой холбогдуулан Сангийн сайд зөвлөгөө өглөө (2005.03.10)

A- A A+
2005 оны төсвийн тодотголтой холбогдуулан Сангийн сайд зөвлөгөө өглөө (2005.03.10)

2005 оны төсвийн тодотголтой холбогдуулан Сангийн сайд зөвлөгөө өглөө (2005.03.10)

2005 оны тавдугаар сард төсвийн хүрээний мэдэгдэл гарах гэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Н.Алтанхуяг төсөв ерөнхийлөн захирагч нарт зөвлөсөн өгсөн байна. Ялангуяа төсвийн зарлага дээр юуг анхаарах гэдгийг Сангийн сайд Н.Алтанхуяг Олон улсын валютын сангийн судалгаа, зөвлөмжийг ундэслэн тайлбарлалаа гэж “Өдрийн сонин”-д /¹067, 2005-03-10/ мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээс үзвэл, Олон улсын валютын сан улсын төсвийн орлого, зарлагыг салбар бүрээр нарийн гаргажээ. Өнөөгийн байдлаар татварын орлого сайн байгаа ч татвар ногдуулалт тэгш бус, урамшууллын систем муу байна хэмээн шүүмжилсэн аж. Тэдний өгсөн зөвлөмжөөр татварыг нэг шатлалтай болгосноос 100 сая гэсэн дээд босгыг 500 сая төгрөг хүртэл өсгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 500 сая төгрөгөөс дээш орлоготой бол 30, доош бол 15 хувийн татвар төлнө гэсэн үг. Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 0.6 байгааг нэг хувь болгох, автомашинаас онцгой албан татвар авахдаа цилиндрийн багтаамжаас нь шалтгаалж харилцан адилгүй ногдуулах, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хүчингүй болгох зэрэг олон зүйлийг дурдсан аж. Ер нь татварын багц хуульд өөрчлөлт оруулах хэрэггэй гэдгийг Сангийн сайд онцлон тэмдэглэсэн байна.

Н.Алтанхуяг сайд "2006 оны төсөв хүнд байх болно. Тиймээс төсвөө хийхдээ та бүхэн олон улсын байгууллагын зөвлөмжийг даган зардлаа багасгах зүйтэй" хэмээн хүсчээ. Төсөв ерөнхийлөн захирагчид гуравдугаар сарын 20 гэхэд саналаа гаргаж өгсөн байх ёстой аж.