Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намуудын хурлууд айсуй (2005.03.14)

A- A A+
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намуудын хурлууд айсуй (2005.03.14)

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намуудын хурлууд айсуй (2005.03.14)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ес хоногийн дараа албан ёсоор эхлэх гэж байна. Сонгуульд өрсөлдөгчид ч дөрөвдүгээр сарын 2-нд тодорсон байх учиртай. Үйл явдлын хугацаа ойртох тусам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах улстөрийн намуудын их, бага хурлын тов тодорч эхэлж байна.

Өдөр тутмын сонинуудын мэдээллээс үзвэл, МАХН-ын Бага хурал энэ сарын 26-27-нд болж , Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах бололтой. Харин Ардчилсан намын тухайд бол энэ сарын 18-нд Үндэсний зөвлөлдөх хороогоо, 31-нд тус намын их хурал Үндэсний чуулганаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулах аж.

Парламентад суудалтай бусад намын тухайд хурлын тов хараахан зарлагдаагүй байгаа ч хуульд заасан хугацааны дагуу мөн л энэ үеэр товлогдох нь гарцаагүй юм.