24 дүгээр тойргийн маргааныг шүүх хурал долоо хоногийн дараа болно (2005.03.15)

A- A A+
24 дүгээр тойргийн маргааныг шүүх хурал долоо хоногийн дараа болно (2005.03.15)

24 дүгээр тойргийн маргааныг шүүх хурал долоо хоногийн дараа болно (2005.03.15)

УИХ-ын сонгуулийн маргаантай хоёр тойргийн нэгийнх нь асуудал шийдэгдсэн. Үлдээд байгаа ганц тойргийн маргааныг Захиргааны хэргийн шүүх тасалсан ч 24 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Сугарын өргөдлөөр дахин хуралдах болсон. Улсын дээд шүүхийн хуралдааны танхимд өчигдөр хуралдахаар товлосон байсан уг хурал дахин хойшиллоо гэж “Ардын эрх” сонин мэдээлжээ. Хуралд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой шалтгааны улмаас ирээгүй тул хойшилжээ. Шүух хурал долоо хоногийн дараа болох юм байна.