Су.Батболд: Сонгуулийн хуулийн төслийн гурван хувилбар бий (2005.03.15)

A- A A+
Су.Батболд: Сонгуулийн хуулийн төслийн гурван хувилбар бий (2005.03.15)

Су.Батболд: Сонгуулийн хуулийн төслийн гурван хувилбар бий (2005.03.15)

УИХ дөрөвдүгээр сард эхлэх хаврын чуулганаар Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж магадгүй яриатай байгаа бөгөөд энэ хуулийг төслийг боловсронгуй болгох ажлын хэсэг УИХ-ын гишүүн С.Оюунаар удирдуулан ажллиаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ уг хуулийн төслийн гурван хувилбар одоо боловсрогдсон байгаа хэмээн мэдэгджээ.

Тухайлбал, “АЭ” сонинд /¹52/ мэдээлснээс үзвэл, томсгосон тойргийн болон 50:26, 38:38 гэсэн холимог хувилбарын төслүүд байгаагийн зэрэгцээ нэг мандаттай 76 тойрог байх хувилбар ч байгаа аж. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Су.Батболдын хэлснээр эдгээр хувилбарыг УИХ дахь МАХН-ын бүлэг дээр нухацтай ярих бөгөөд Монголын хувьд цэвэр пропор циональ системтэй Финланд маягийн загварыг дээр гэж үзэж байгаа бололтой. Харин тэрбээр өөрөө сонгуулийн холимог системийг илүүд үзэж байгаа аж.