УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана (2005.03.18)

A- A A+
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана (2005.03.18)

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана (2005.03.18)

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 15 цагаас хуралдуулахаар УИХ-ын дарга Н.Энхбаяр захирамж гаргасан байна. Уг хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Гүррагчаагийн тангараг өргөх ёслол болох юм байна. Дараа нь огцорсон хоёр сайдын оронд шинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж /МАХН/, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдад Ерөнхий сайдын зөвлөх Д.Дорлигжав /Ардчилсан нам/ нарыг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцанд өргөн мэдүүлсэн байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Баярцогтын ярьснаас үзвэл дээрх хоёр сайдад энэ хоёр хүний нэрийг дэвшүүлж байгаагаа зөвшилцөхөөр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхийлөгчид мэдэгдсэн боловч Ерөнхийлөгч ямар нэг хариу өгөөгүй байна. Ингээд хуульд заасны дагуу зөвшилцөл хийх долоо хоногийн хугацаа өнгөрмөгч УИХ-д өргөн мэдүүлсэн ажээ.