Хөгжлийн Мэдээллийн төвийн нээлттэй мэдээлийн өдрүүдийг зохион байгууллаа

A- A A+
Хөгжлийн Мэдээллийн төвийн нээлттэй мэдээлийн өдрүүдийг зохион байгууллаа

Хөгжлийн Мэдээллийн төвийн нээлттэй мэдээлийн өдрүүдийг зохион байгууллаа

2004 оны 11 дүгээр сарын 15-19-ний хооронд Хөгжлийн Мэдээллийн төвийн нээлттэй мэдээлийн өдрүүдийг зохион байгуулж яам, тамгын газрууд, их дээд сургуулийн багш нар, судалгааны төвүүд, УИХ-ын гишүүд, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд ирж танилцлаа. Нээлттэй мэдээллийн өдрүүдээр Хөгжлийн мэдээллийн төвийн болон Нээлттэй Нийгэм Форумын үйл ажиллагааг нийтэд таниулах, тэдний ажилд өргөн хэрэглэгдэх ном товхимол, судалгааны эрэлт хэрэгцээг мэдэх, одоо байгаа мэдээлэл болон үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах зорилго тавьсан юм.Нээлттэй мэдээллийн өдрүүдээр Хөгжлийн мэдээллийн төвийн болон Нээлттэй Нийгэм Форумын үйл ажиллагааг нийтэд таниулах, тэдний ажилд өргөн хэрэглэгдэх ном товхимол, судалгааны эрэлт хэрэгцээг мэдэх, одоо байгаа мэдээлэл болон үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах зорилго тавьсан юм. Мөн энэ үеэр Форумаас хэвлэн нийтлүүлж байгаа судалгааны тайлан, иргэдэд зориулсан гарын авлагыг хямдралтай үнээр зарж борлуулах, Нээлттэй Нийгэм Форум, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банкны зарим ном, товхимолыг нийтэд үнэ төлбөргүй тараах үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд нийтдээ 392 хүмүүс оролцсоноос 206 нь төрийн болон бусад 46 байгууллагыг төлөөлж иржээ. Мөн энэ үеэр 700-аад ном, товхимол, танилцуулга үнэгүй тараагдаж, 35 хүн шинээр уншигчийн карт нээлгүүлжээ. Хөгжлийн мэдээллийн төвийн ном, товхимол, судалгааны материалуудыг олон нийтэд танилцуулах ажиллагааг цаашид чухал хурал зөвлөгөөн, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан байнга зохион байгуулж байх юм.

Хаяг