Хөгжлийн Мэдээллийн төвийн уншигчид Баабартай уулзлаа
Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төв 2005 оны 1 дүгээр сарын 13 - нд уншигчдаа нийтлэлч, улс төрч Баабартай / Б. Батбаяр / уулзууллаа. Энэ оноос эхлэн тус мэдээллийн төв үйлчлүүлэгч, уншигчдыгаа зохиогч, нийтлэлч, судлаач, эрдэмтэд, нийгмийн зүтгэлтэн нартай уулзуулах ийм төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж эхэлж байгаа юм.
Анхны уулзалтаа “Баабараар эхэлсэн” нь ч бас учиртай. Түүний бичсэн, орчуулсан, ариутган шүүсэн номууд нь тус Мэдээллийн төвөөр үйлчлүүлэгчдийн хамгийн эрэлт хэрэгцээтэй номуудын тоонд ордог тул түүнийг энэ үйл ажиллагааны анхын зочин болгосон юм.
Тус уулзалтад оролцогчдын тоо харьцангуй цөөхөн байсан ч нэг цаг 30 минутын хугацаанд оролцогчид улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, түүний хийж бүтээж байгаа ажлууд, цаашид нийгэмд үзүүлэх үүрэг роль, өнөөгийн залуус хөгжилд яаж хувь нэмэр оруулах гээд олон асуудал тавьж чөлөөтэй ярилцаж байсан ч энэ бүх асуултын хариу нь эргээд л түүний уншсан бүтээсэн ном зохиолтой холбогдож байлаа. Энэ уулзалтын талаарх дэлгэрэнгүй өгүүллийг “Өдрийн сонин” / 2005 оны 1 дүгээр сар 14 ¹11 /, “Ардын эрх” /2005 оны 1 дүгээр сар 14 ¹10 / сониноос уншина уу.