УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн маргааныг шийдвэрлэх хугацаа энэ долоо хоногт дуусна (2005.03.21)
УИХ-ын сонгуулийн маргаантай байсан хоёр тойргийн нэгнийх нь асуудал эцэслэн шийдэгдэж, УИХ-ын сонгуулий 59 дүгээр тойргоос сонгогдсон Ж.Гүррагчаа өнгөрсөн баасан гаригт тангараг өргөснөөр УИХ-ын гишүүн болсон. Харин УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт холбогдох маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим энэ долоо хоногт хэлэлцэх бололтой. Тус тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Сугарын гомдлыг хэлэлцэх хуульд заасан 30 хоногийн хугацаа энэ долоо хоногт дуусгавар болно. Зарим эх сурвалжийн мэдээлснээс үзвэл Шүүх хурал өнөөдөр болох ажээ.