Ж.Гүррагчаа УИХ-ын гишүүн, Ц.Шаравдорж, Д.Дорлигжав нар сайд болов (2005.03.21)
УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн баасан гаригт хуралдаж, 59 дүгээр тойрогт ялалт байгуулсан МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчаагийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр МАХН УИХ-д дангаараа 37 суудалтай, УИХ дахь МАХН-ын бүлэг 62 гишүүнтэй болов. Мөн чуулганаас Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийг, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар Д.Дорлигжав нарыг томилжээ.