24 дүгээр тойргийн маргааныг шүүх хурал болов (2005.03.22)

A- A A+
24 дүгээр тойргийн маргааныг шүүх хурал болов (2005.03.22)

24 дүгээр тойргийн маргааныг шүүх хурал болов (2005.03.22)

УИХ-ын сонгуулийн маргаантай ганц тойрог болох Өвөрхангай аймгийн 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн Д.Сугар, З.Энхболд нарын маргааныг шийдэх Хяналтын шатны шүүх хурал өчигдөр Улсын Дээд шүүхэд болсон байна. Энэ асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2004 оны есдүгээр сард анхан шатны журмаар авч хэлэлцэн нэр дэвшигч З.Энхболдыг УИХ-ын гишүүдийн нэрсийн жагсаалтад оруулж, энэ тухай Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлэхийг СЕХ-нд даалгасан. Гэвч өрсөлдөгч нэр дэвшигч Д.Сугар давж заалдсаны дагуу 2005 оны нэгдүгээр сарын 10-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаж, Нийслэлийн шүүхийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг мөн л хэвээр үлдээсэн боловч Д.Сугар хяналтын шатны шүүхэд бас хандсан болно. Ингээд өчигдөр болсон хяналтын шатны шүүх хурлаас өмнөх шийдвэрийг мөн л хэвээр улдээх шийдвэр гаргажээ. Ингэснээр нэр дэвшигч З.Энхболд дөрөв дэх удаагаа шүүх дээр ялалт байгуулж байгаа юм.