Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад цагдаагийн ажилтнууд оролцохоор болжээ (2005.03.22)

A- A A+
Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад цагдаагийн ажилтнууд оролцохоор болжээ (2005.03.22)

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад цагдаагийн ажилтнууд оролцохоор болжээ (2005.03.22)

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дөрөв дэх удаагийн сонгууль 2005 оны тавдугаар сарын 22-нд болно. Энэхүү сонгуулийн кампанит ажил маргааш эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр сонгуулийг зохион байгуулах талаар аймаг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга нарт зөвлөгөө өгсөн байна. СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн хэлснээс үзвэл энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад 17 мянга гаруй хүн оролцох аж. Ноён Ж.Ядамсүрэн ИТХТ-ийн дарга, нарийн бичгийн дарга нарт сонгогчдын бүртгэлийг алдаа мадаггүй хийхийг анхааруулсан байна.

СЕХ-ны гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир сонгуулийн үеэр хэрэг зөрчил гаргасан, сонгуулийн үйл ажиллагаанд санаатай саад учруулсан сонгуулийн хорооны ажилтнууд, эрхээ хэтрүүлсэн сонгогч, сонгуулийн хорооноос тавьсан шаардлагыг биелүүлээгүй нэр дэвшигч, үүргээ биелүүлээгүй Засаг дарга гээд хэнд ч хуульд зааснаар эрүүгийн, сахилгын, торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ. Тэрбээр ЦЕГ-ын даргын хувьд хоёр үе шаттай удирдамж гаргаж, эхнийхийг нь сонгууль хүртэлх, дараагийнхыг нь сонгуулийн өдөр хэрэглэх юм байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад цагдаагийн байгууллагын тодорхой тооны ажилтнууд оролцохоор болжээ гэж “ЗМ” сонин /¹65/ мэдээлсэн байна. Гэхдээ тэд сонгуулийн үеэр цагдаагийн бус зөвхөн сонгуулийн ажилтны үүрэг гүйцэтгэх бололтой.