ИЗ-БНН Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулахаа энэ сарын 31 хүртэл нээлттэй үлдээлээ (2005.03.28)

A- A A+
ИЗ-БНН Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулахаа энэ сарын 31 хүртэл нээлттэй үлдээлээ (2005.03.28)

ИЗ-БНН Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулахаа энэ сарын 31 хүртэл нээлттэй үлдээлээ (2005.03.28)

Иргэний Зориг Бүгд Найрамдах Нам гуравдугаар сарын 27-нд буюу парламентад суудалтай бусад намаас хамгийн түрүүнд Үндэсний хорооны хурлаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах товтой байсан. Өчигдөр товлосон ёсоор хурлаа хийсэн боловч нэр дэвшигчээ хараахан тодруулаагүй байна.

Энэ хурлаас ИЗ-БНН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн аж. Гэхдээ сонгуульд оролцохдоо дангаараа нэр дэвшүүлэх үү, эсвэл Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжиж оролцох уу гэдэг дээр нухацтай ярилцсан бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ИЗ-БНН-ын Үндэсний хорооны гишүүд сонгуульд Ардчилсан намтай хамтарч оролцох тал дээр нааштай хандаж буй боловч Ардчилсан намаас М.Энхсайханыг дэвшүүлбэл дэмжих боломжгүй гэж үзэж байгаа ажээ.

Ийнхүү Ардчилсан намыг энэ сарын 31-нд Үндэсний чуулганаа хийж нэр дэвшигчээ тодруулахаас шалтгаалан ИЗ-БНН Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо шийдэхээр тогтож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулахаа гуравдугаар сарын 31 хүртэл нээлттэй үлдээжээ.