Сонгуулийн болон Авилгалын эсрэг хуулийн төслүүд УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэгдэнэ (2005.03.29)
УИХ-ын хаврын чуулганаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд:
1. Мянганы хөгжлийн зорилтыг дэмжин сайшаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,2. Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
3. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
4. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн төсөл,
5. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл,
6. Монгол Улсын 2004 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
7. Монгол Улсын 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
8. Төрөөс усны талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
9. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл,
10. Засгийн газрын тусгай сангуудыг бүрдүүлэх, төлөвлөх, зарцуулах тухай хуулийн төсөл,
11. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,
12. Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл,
13. Авилгалын эсрэг хуулийн төсөл,
14. Бусад