Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч эхний хүн нь Б.Жаргалсайхан (2005.03.29)
Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны нэр дэвшигчээр БНН-ын дарга Базарсадын Жаргалсайхан тодорлоо. БНН-ын ээлжит бус бага хурал урьдчилан товлосны дагуу өчигдөр хуралдаж ийн шийдвэрлэсэн байна. Уг хуралд нийт 350 орчим гишүүн, дэмжигчид оролцсон бөгөөд бага хурлын 68 гишүүний 54 нь ирж, 79.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна. Хурлаас БНН-ын дарга Б.Жаргалсайхан 100 хувийн саналаар намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй боллоо гэж “Өнөөдөр” сонин мэдээлжээ.
БНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар энэ хурал дээр томилогдсон Б.Нямсүрэн Б.Жаргалсайханы сонгуулийн кампанит ажлыг удирдах болсон аж.
Б.Жаргалсайханы товч намтар
1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Ах, дүү гурвуул. Айлын дунд хүү. 1976 онд 23 дугаар сургуулийг төгсч, улмаар Эрхүү хотын их сургуульд физикийн ангийг сансар судлалын мэргэжлээр суралцан, 1982 онд дүүргэжээ. 1982-1984 онд "Говь" комбинатад ажиллаж байгаад 1985 оноос хувиараа хөдөлмөр эрхлэх болжээ. 1989 онд найман оёдлын машинтайгаар анх "Буян" компанийг байгуулж байжээ. 1992 онд Монголын Хөрөнгөтний намыг байгуулан, 1997 онд БНН болгон өөрчилж, одоог хүртэл тус намын даргын албыг хашиж буй. УИХ-ын гишүүн.